Тал нутгийн нүүдэлчид дуугаар тэмээг уяраан сөхрүүлж, адууг ч омогшуулан давхиулах увдистай гэдэг. Дуучин түмний дунд төрж дуучин хэмээн өргөмжлүүлэх нь хэн хүний санасанаар бүтэхгүй. Хоолойны цар, хөгжимлөг дуугаралтаараа ялгарч чаддаг төрмөл дуучдын нэг бол уртын дуучин А.Түмэн-Өлзий гэчихэд буруудах зүйлгүй болов уу. Тэгвэл авьяаслаг бас царайлаг хэмээгддэг дуучин бүсгүй маань Монголд төдийгүй Холливудын “одод”-ын нүдэнд өртөөд амжжээ. Сураг сонсохнээ А.Түмэн-Өлзийг Холливудын нэг найруулагч хамтарч ажиллах санал тавьсан гэнэ. Бүр Монгол дууны мюзикл тавих гэж байгаа бөгөөд гол дүрд тоглуулахаар түүнийг зорьсон аж. Дуучин бүсгүй маань ч татгалзахын аргагүй тэр саналыг хүлээн авч тун удахгүй харийн орныг зорихоор зэхэж суугаа гэнэ шүү. Түүнд амжилт хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn