Зураач Ц.Одгэрэлийг урлагт шимтэгчид нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдийг дүрсэлсэн экспрессионист бүтээлээр нь мэднэ. Тэрээр Төв аймагт амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Тиймээс ч “Хөдөө амьдардаг хүүхдүүдэд мэдээлэл авах, технологийн дэвшилтэт зүйлстэй танилцах боломж хязгаарлагдал. Гэхдээ энэ хэрээр тэдний сэтгэлгээ хүүхэд хэвээрээ, гэнэн, цайлган төрх нь хадгалагдаж үлдсэн байдаг нь анзаарагдсан. Хотын хөл хөдөлгөөн, бухимдлаас ангид байгаа нь ч тайван, амгалан болгож, бүтээлд нөлөөлдөг болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Сонирхуулахад, “Цагаан өнгө” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч С.Ганзүг үйл хөдлөлийн урлаг буюу “performance art”-ийн бүтээлээ хүргэх ажээ.
Зураач Ц.Одгэрэл 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. “Амьдралын өнгө”, “Нас ба цаг үе”, “Совин” зэрэг бие даасан үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд энэ удаа 2012 онд туурвисан шинэ бүтээлүүдээ дэлгэх юм.