Анодын хохирлыг төр барагдуулах уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Анодын хохирлыг төр барагдуулах уу?

Банкны тухай хуулийг зөрчин хуурамч хувьцаа гаргасан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа Анод  Монгол банкны удирдах албан тушаалтнуудыг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Саяхан хурлын шүүмжийн хэсэг дууссан бөгөөд шүүгдэгчид эхнээсээ үгээ хэлж эхэлсэн байна. Хурлын үеэр улсын яллагч О.Мөнхбаатар “Шүүгдэгчид хуулийн дагуу шийтгэл хүлээх нь тодорхой. Харин Анод банкнаас болж үүссэн хохирлыг төр барагдуулах ёстой” гэж хэлжээ.

Хоёр жил гаруй мөрдөн байцаалтад шалгагдан сунжирсан энэхүү хэргийг өнөөдөр ямартай ч эцэслэн шийдвэрлэх бололтой. Хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгч Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, Анод банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн биечлэн энэ хуралд оролцож байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж