“Их замын эхэнд” үзэсгэлэнгийн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Их замын эхэнд” үзэсгэлэнгийн нээлт болов

“Оюутолгой” ХХК болон фото мэдээллийн “inet.mn” сайт хамтран “Их замын эхэнд” гэрэл зургийн уралдаан зарласан юм. Уралдаанд мэргэжлийн зурагчид болоод гэрэл зураг сонирхогч 40 гаруй хүн 300 гаруй бүтээлээ ирүүлсэн байна. Эдгээр бүтээлээс шилдэг 108-ыг нь шалгаруулан Монголын Хүүхдийн ордонд гэрэл зургийн үзэсгэлэн  гаргажээ. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.  Монголын их бүтээн байгуулалт болох Оюутолгой төсөл нь яг одоогоор их замын гараан дээр ирчихээд байгаа учир үзэсгэлэнгээ “Их замын эхэнд” хэмээн нэрлэсэн байна. Оюутолгой төслийнхөн их замын эхэнд түүхээ эргэн харж, өмнөх замаа тольдон харах зорилгоор энэхүү үзэсгэлэнг санаачилжээ. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлээс шилдгийн шилдгийг үзэгчдийн саналаар тодруулах бөгөөд шилдэг бүтээлийн эзнийг хагас сая төгрөг хүлээж байгаа юм. Тусгай байрын гурван бүтээлийн эзнийг тус бүр 50 мянган төгрөгөөр урамшуулах ажээ. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжилнэ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж