АНУ-ын Солт Лейк хотын цанын баазад болсон пара цана, тэшүүрийн тамирчдын олимпийн эрхийн оноо олгох эхний тэмцээн боллоо. Уг тэмцээнд манай улсаас Б.Ганболд, Ц.Дүгэрсүрэн нар эх орноо төлөөлөн оролцсон юм. Тэгвэл энэхүү уралдаанд оролцсон манай тамирчин Б.Ганболд цанын спринт төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Ингэснээр манай пара цаначид анх удаа олон улсын тэмцээнээ медаль хүртэж байгаа юм. Тэрээр цанын спортоор нэг жил хичээллэж байгаа бөгөөд богино хугацаанд амжилт гаргасанд нь цаначид талархаж байна. Тэрээр одоо дэлхийн аварга болон дэлхийн цомын тэмцээнд оролцох юм. Дээрх хоёр тэмцээнд амжилттай оролцвол өвлийн паралимпийн замд уралдах эрхээ олж авна.
“СПОРТЫН ШУУДАН”