Боловсролын үндэсний стандарттай болно

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Боловсролын үндэсний стандарттай болно

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар бага, дунд боловсролын стандартад үнэлгээ хийх, үндэсний стандарт боловсруулах, турших ажлыг зохион явуулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт багтсан яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд энэ хүрээнд бямба гариг бүрт хуралдаж, ирэх гурван жилийн төлөвлөгөөг гаргаж байгаа аж. Бага, дунд  боловсролыг шинэчлэхийн тулд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийг шинэчлэхээс гадна багш нарыг чадавхижуулах шаардлага гарах юм. Ингээд бага, дунд боловсролын шинэчлэлийг шат дараатай хэрэгжүүлсэнээр нэг ангийн бүх хүүхэд тавдугаар ангиа төгсөхдөө сурлагын чанар, чадвараараа жигд дээгүүр үзүүлэлттэй болох талаар албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж