Зам тээврийн яамнаас 330 сая ам.долларын бондын мөнгөөр хэд хэдэн газарт 30-40 км урттай төмөр зам барихаар төлөвлөсөн боловч Монголын төмөр замын дарга М.Энхсайхан бондын мөнгөөр үр ашигтай нэг төсөлд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс энэхүү хоёр зөрүүтэй саналаа Засгийн газарт хүргүүлээд байсан аж. Дээрх асуудлаар харьяа яам болон МТЗ-ын удирдлагууд хоорондоо үл ойлголцолтой байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Төрийн өмчийн хороо нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг тул ТӨХ-ноос өнөөдөр МТЗ-ын дарга М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.