Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Пепси” дээд лигийн тэмцээн өчигдөр эхэллээ. Буянт-Ухаагийн спортын ордонд болж буй тэмцээнд дөрвөн баг өрсөлдөж байна. Уг нь таван баг албан ёсоор оролцохоо мэдэгдэж сугалаанд оролцсон. Гэвч лиг эхлэхийн өмнөхөн нэг нь оролцох боломжгүй болсноо мэдэгджээ. Сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн уламжлал ёсоороо долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт Буянт-Ухаагийн спортын ордонд болох юм. Сонирхуулахад, сагсан бөмбөг сонирхогчдод зориулж Спортын төв ордноос тусгай автобусаар үйлчилж байна.
Т.МАША