
Монголын Үндэсний статистикийн хороо улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулах хурлыг сар бүр хийдэг билээ. Тэгвэл уг хурал нэгдүгээр сарын 14-ний 11.00 цагт болох ажээ. Тус хороо нь сар бүр ийнхүү эдийн засгийн макро болон микро төвшний судалгаа, гэмт хэрэг, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л үзэгдэл, үйл явцын талаарх мэдээллийг эмхэтгэн танилцуулдаг юм. Энэхүү тайлант судалгаагаар мониторингийн болон практик ажлын үндэс суурь болдог талаар албаныхан онцолж байна.
У.БОЛОР