“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” айсуй

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” айсуй

Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарамын “Од” театрын тайзнаа энэ сарын 16-нд Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг амилах гэж байна. Тус жүжгийн зохиолыг сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал орчуулан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам найруулжээ. Жүжигт “Х-Түц” хамтлагийнхан, тодруулбал, Гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон “To be or not to be” шоуны шилдэг таван оролцогч залуус оролцон тоглож буй. Д.Сосорбарам соёрхолт болон “Х-Түц”-ийнхэн өмнө нь Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг тайзнаа тавьсан “эртний” хамтрагчид. Тиймээс ч дахин хамтран ажиллахаар шийдэж, мөн л Айн Рэндийн зохиолыг сонгон авчээ.

Өвөрмөц шийдэл бүхий “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг ердөө ганцхан удаа буюу энэ сарын 16-ны үдэш тоглох ба NTV телевизээр 19.00 цагт шууд дамжуулах гэнэ. Жүжгийг “амьдаар” мэдрэхийг хүсвэл “Од” театрын хаалга нээлттэй. Тасалбарын үнэ 101 мянган төгрөг юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж