2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон 2016 оны Олимпийн наадмын өмнө Бразилийн биеэ үнэлэгчид “зэрэглэлээ” нэмэгдүүлж, гадаад хэл сурах хүсэлтэй гэнэ. Үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд биеэ үнэлэгчид хэлний бэрхшээлээ арилгахаар ингэж шийдсэн тухай орон нутгийн хэвлэлд нь бичсэн байна.
“Шөнийн эрвээхэйнүүдийг” англи, франц хэлэнд сургах санаачлагыг Минас-Жерайс мужийн бие үнэлэгчдийн эрхийн төлөө тэмцэгч нэгэн эвслийнхэн гаргажээ. “Дэлхийн аваргын тэмцээнд бүгд бэлтгэж байгаа юм бол бид юугаар дутах ёстой юм бэ” гэж тэр эвслийн тэргүүн Сида Вейра өгүүлжээ.
Одоогоор гадаад хэлний курст нь 20 бүсгүй бүртгүүлээд байгаа гэнэ. Тэмцээний өмнө тэдний тоо эрс өсөх гэж тэд таамаглаж байна. Хичээл зохион байгуулагчид Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө биеэ үнэлэгчдээс 300 орчим хүнийг гадаад хэлэнд сургасан байна гэсэн зорилго тавьжээ.