АНУ-д гурав хоногийн айлчлалт хийж байгаа Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай Вашингтоны цэргийн эмнэлэгт очиж, Кабулд болсон аллагын үеэр шархадсан Үндэсний аюулгүй байдлын төв газрын (ҮАБТГ) дарга Асадулла Халед болон шархадсан америк цэргүүдийг эргэжээ.
Афганы ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Аймаль Фаизигийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Хамид Карзай эмнэлэгт шархаа эмчлүүлж байгаа америк цэргүүдэд афганы үндэсний бэлэг дурсгал, гар хийцийн бүтээгдэхүүн бэлэглэсэн байна. Х.Карзай мөн арванхоёрдугаар сарын 6-нд Кабул хотод болсон аллагын үеэр шархадсан ҮАБТГ-ын даргынхаа эмчилгээний явцыг сонирхжээ. Халед хоёр долоо хоногийн дараа Кабулд буцаж очин ажилдаа орно гэж амлажээ. Өмнө нь Халедыг АНУ-ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд нар эргэн очсон байжээ.