Евро бүсэд ажилгүйдэл нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Евро бүсэд ажилгүйдэл нэмэгдлээ

Евро бүсийн ажилгүйдлийн төвшин 2012 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр 11,8 хувьд хүрч шинэ рекорд тогтоожээ.  Өмнөх оны  мөн үеийнхээс тэр нь 1,2 зэрэглэлээр өссөн байна.
        
Хамгийн өндөр өсөлт Өмнөд Европын Грек, Испани, Кипр, Португалид бүртгэгдэв. Арваннэгдүгээр сард Испанийн ажилгүйдэл 26,6 хувийг заасан нь өмнөх оныхоосоо 3,2 зэрэглэлээр дээгүүр байна.

Европын холбооны 27 орнуудад нийтдээ 26 сая хүн ажилгүй байна. Тэр нь ажлын хүчний 10,7 хувьтай тэнцэж байгаа бөгөөд жилийн дотор 0,7 хувиар өсчээ.

Энэ үеэр Еврокомисс хэрэглэгчдийн эрэлт болон  хөдөлмөр эрхлэлтийн идэвхийн талаар жил тутмын санал асуулга нийтлүүлсэн байна. Хоёр үзүүлэлт хоёр дахь сар дараалан өссөн ч олон жилийн дунджаас ялимгүй бага гарав.

Тивийн томоохон эдийн засагтай Германд гадаад худалдааны эргэлт арваннэгдүгээр сард эрс унасан учир оны сүүлийн улирлын дүнгээр эдийн засгийн уналттай гарч магадгүй. Сүүлийн улирлын дүнг энэ сарын 15-нд мэдээлэх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж