Италийн зарим шоронгийн нөхцөл хүнд байгаа нь хүний эрхийг зөрчиж буй хэрэг гэж Европын холбооны Хүний эрхийн шүүх үзжээ. Тухайлбал, Европын конвенциад хоригдлыг тамлан байцаах, хүнлэг бус харьцахыг хориглосон байдаг аж. Шүүх Италид дээрх байдлыг засч залруулахад нэг жилийн хугацаа өгчээ.
Страсбургийн шүүх Италийн хоёр шоронгийн хоригдлуудын 2009 онд гаргасан гомдлыг ийнхүү шийдлээ. Гомдол гаргагчид есөн кв.метрийн өрөөнд гурван хүнийг хорьж байгаагаас гадна цахилгаан ба халуун усаар тасалдуулж буй талаар шүүхэд гомдол гаргасан аж.
Италийн Хууль зүйн сайд хатагтай Паола Северино (Paola Severino) шүүхийн шийдвэрийг “дургүйцмээр” гэсэн ч өөр шийдвэр гарна гэж хүлээгээгүй гэжээ.