Яруу найрагч М.Билэгсайханыг өөрийн гэсэн дэмжигчидтэй, ахуйн шүлгүүдээрээ олонд илүү таалагддаг хэмээн ярих нь бий. Шүүмжлэл, магтаалын аль алийг нь дагуулдаг энэ найрагч чамгүй олон жил “Болор цом”-д өрсөлдөхдөө үзэгчдийг суудлаас өндөлзтөл шүлгээрээ мялаадаг ч жил жилийн наадамд “азгүйтэж” орхидог нь тоогүй.
Энэ удаагийн наадамд ч тэр айргийн тавд үлдэж чадсангүй. Энэ нь зарим нэгэн үзэгчдэд харамсах сэтгэл төрүүлсэн ч билэг танхай М.Билэгсайхан найрагчийг “Болор цом” наадмын нэрэмжит шагналаар тусгайлан шагнасан юм. Найрагч М.Билэгсайхан найргийн наадамд ийн долоо дахиа шөвгөрөөд байгаа аж.
Т.ДАРХАН