Давхар цохилтод өртсөн заан

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Давхар цохилтод өртсөн заан

Чилийн нийслэл Сантьяго хотын амьтны хүрээлэнд Проти, Жамбо нэртэй эр эм хоёр заан амьдрах бөгөөд нэгэн удаа эм заан нь байгууламжийн нарийн хоолой руу унасан байна. Тэндхийн ажилчид 80 мянган паундын жинтэй эм зааныг гарган авах гэж маш их чармайлт гаргажээ. Харин эр заан нь түүнд ойртсон бүхэн рүү дайрч байсан нь хүндрэл учруулж байв. Өргөгч машины тусламжтайгаар эм зааныг гаргж тавьсаны дараа хос заан хошуугаараа мэндчилж байх сэтгэл хөдөлгөм мөчид илүү аюул тулгарна гэж хэн ч таасангүй. Заануудын хошуу хооронд орсон цахилгааны утас хөөрхий эм зааныг 220 вольтийн хүчдэлээр нам цохижээ. Дахин аюулд өртсөн эм зааныг цахилгааны утаснаас салгах гэж хүмүүс дотогш орохыг завдсан ч эр заан нь ойртуулахгүй байлаа. Ингээд бараг 40 секунд болсны дараа тогийг салгаж чаджээ. Одоо хос заан арай л илүү аюулгүй орчинд аз жаргалтай амьдарч байгаа гэнэ.

Áè÷ëýã: http://world.news.mn/video/1297.shtml

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж