Нигерийн Лагос хотын Апапагийн Тин Сан Айланд далайн боомтод орших “MRS Oil” компанийн эзэмшдэг газрын тосны агуулахад дэлбэрэлт болжээ. Үүний улмаас томоохон хэмжээний гал түймэр гарч, дөрвөн хүн гэмтэж, шархтан эмнэлэгт хүргэгдсэн байна. Нигерийн Үндэсний Онцгой байдлын агентлагаас мэдээлснээр энэхүү дэлбэрэлт өчигдөр өглөөний 10:00 цагийн үед хөлөг онгоцнууд газрын тос тээвэрлэж байх үеэр болжээ. Гал сөнөөгчид дэлбэрэлт болсноос 30 минутын дараа боомтод ирсэн бөгөөд тэдэнд туслахаар ойролцоо явж байсан хөлөг онгоцнууд иржээ. Энэхүү аймшигт дэлбэрэлтийн улмаас газрын тос тээвэрлэх хэд хэдэн хөлөг онгоц мөн дэлбэрч, шатсан байна. Гэрчүүдийн яриагаар боомтод дэлбэрэлт болох чимээ гарсны дараа үргэлжлэн хэд хэдэн удаа дэлбэрэлтийн чимээ гарч, их хэмжээний гал түймэр гарчээ. Лагос хотын боомтод тухайн үед газрын тос ачсан, ачаагүй олон тооны хөлөг онгоцнууд зогсож байсан байна. Нигер нь дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч орон боловч гадны орнуудаас боловсруулсан газрын тос импортолдог аж.
Б.АНХТУЯА