Ухаалаг цаг дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Ухаалаг цаг дээд амжилт тогтоов

Америкийн “Kickstarter” компаниас өнгөрсөн наймдугаар сард худалдаанд гаргасан “Pebble” ухаалаг цаг борлуулалтаараа дээд амжилт тогтоожээ. Компанийн судлаачдын мэдэгдсэнээр “Pebble” цаг Америкт 149 ам.доллараар худалдаалагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт  15 сая ам.долларын орлого олсон байна.Үүнтэй холбоотойгоор “Kickstarter” компани  “Pebble” цагаа ирэх 23-наас эхлэн дэлхий олон оронд худалдаахаар болжээ. Тиймээс цаашдаа компани “Pebble”  ухаалаг цагийг долоо хоногт 15 мянган ширхэг хувиар үйлдвэрлэн худалдаанд гаргаж, ирэх дөрөвдүгээр сар гэхэд цагны орлого 100 мянган ам.долларт хүрэх тооцоо гаргажээ.  Түүнчлэн“Kickstarter” компанийн зүгээс “Pebble” ухаалаг цагийг улам сайжруулж,  “Google”-ийн “Android” эсвэл “Apple”-ийн “iOS” смартфонуудтай холбогдон ажиллах олон төрлийн “application” суулгахаар судалгаа хийж юм байна.

“Pebble” цаг нь 144 x 168 пикселийн 1.26 инчийн хар цагаан дэлгэцтэй, 38.2 грамм жинтэй бөгөөд цаг хэлэх, гар утастай холбогдон дуу явуулах, е-мэйл, мессеж, дуудлага хүлээн авах зэрэг олон төрлийн  ухаалаг “application”-тай юм байна. Мөн энэхүү цагийг нэг удаа цэнэглэхэд долоо хоног цэнэгээ барьдаг гэнэ.
 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж