Биатлоны Оросын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Вольфганг Пихлер "Спорт-Экспресс" сонинд ярилцлага өгөхдөө Оросын спортын гол алдааг нэрлэжээ. Герман дасгалжуулагч Пихлерийн хэлснээр, Орост тамирчид нь амжилтаасаа үл хамааран их мөнгө авдагаас тэр алдаа нь үүдэлтэй гэнэ.
Тэрбээр Оросын шигшээг дасгалжуулахаас өмнө дасгалжуулж байсан Шведын багийг жишээ болгон ярьсан байна. Тэнд шилдэг тамирчид нь л муугүй цалин хөлс авдаг гэнэ. Оросын шигшээд бол A, B, C зэрэглэлийн тамирчдын цалин хөлсөнд бараг ялгаа байхгүй аж. Тэр нь тамирчдын өрсөлдөх чадварт муугаар нөлөөлдөг гэнэ.

Дамгалжуулагчийн хэлснээр тамирчдыг “амьдрах эрмэлзэл” урагш хөтөлдө аж. Шагнал мөнгө сайн өгдөг нь тэднийг урагшлуулах өгөөшийг алга болгодог. Оросын багт супер авьяастнууд байхгүй гэхдээ өөрийг нь ирснээс хойш тамирчид дэвшил гаргаж байгаа гэж Пихлер хэлжээ.
Дэлхийн цомын дөрвөн тэмцээний дараа Оросын эмэгтэй биатлоны баг Үндэстний цомд нь тэргүүлж байна. Хувийн үзүүлэлтээр зураг дээр дасгалжуулагчийн хамт гарсан Ольга Вилухина тавдугаарт явна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР