Энэ жилийн “Алтан бөөрөлзгөнө” –ийн лидер нь “Бүрэнхий: Үүр цайлт” кино болж байна. Билл Кондоны энэ бүтээл шагналын бүх номинаци бүр “Хамгийн тааруу хос” номинацид давхар нэр нь дэвшлээ.
Бөөрөлзгөнө жимсний алтан өнгөтэй шагналын бусад гол нэр дэвшигчээр Адам Сэндлерийн тоглосон “Аав-досвидос”, Питер Бергийн “Далайн байлдаан” кинонууд тодорч тус бүр долоо ба зургаан номинацийн эзэн болжээ. “Аав-досвидос” кинонд тоглосон Ванилла Айс, Ник Суордсон хоёр “Туслах дүрийн хамгийн муу жүжигчин” цолонд нэр дэвшсэн байна.
Мафийн мөнгө угаагчийг негрийн ядуусын хороололд нуусан тухай өгүүлдэг “Мэдеин гэрч нарыг хамгаалах хөтөлбөр” кино ч энэ шагналын лидерүүдийн нэг болж, дөрвөн шагналд нэр дэвшээд байна. Киног бүтээгч Тайлер Перри “хамгийн муу найруулагч”, “хамгийн муу жүжигчин” гэсэн гурван шагналыг нь авах гэнэ.
“Агаарын бөмбөрцөгөөр хийсэн их аялал” кино нэр нь шагналд дэвшин энэ жагсаалтын эхний тавыг гүйцээлээ. 60 сая ам.доллараар бүтсэн уг кино 2000 гаруй кино театрт гарсан ч зарлагынхаа 500 мянгыг л цуглуулж чаджээ.
Энэ жилийн хамгийн муу жүжигчдийн номинацид Барбара Стрейзанд, Женнифер Лопес, Кристен Стюарт, Рианна ба Милла Йовович нарын нэр байгаа. Эрэгтэйчүүдийн жагсаалтад нь Николас Кейж, Роберт Паттинсон, Лиам Нейлсон, Эдди Мёрфи, Адам Сэндлер нар бичигдэв. Дандаа л “хамгийн муу жүжигчин” –д нэр дэвшдэг Сэндлер өнгөрсөн жилд гурван ч удаа уг шагналыг авчээ.
Оскарын шагналын өмнө болдог “Алтан бөөрөлзгөнө” шагналыг 1981 оноос хойш өгч байгаа юм. Нэр дэвшигчид нь шагналаа авахаар өөрөө ирэх нь ховор байдаг гэнэ. Шагнал нь ердөө дөрвөн долларын үнэтэй.