Эдийн засагт “халдварт өвчин” заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Эдийн засагт “халдварт өвчин” заналхийлж байна

Ирэх арван жилийн гол эрсдэл бол төв банкуудын алдаа, тэтгэвэрийн системийн сүйрэл, ялагдаагүй халдварт өвчнүүд, ундны усны хомсдол, өлсгөлөн, хяналтгүй интернэт болон үй олноор хөнөөх зэвсгийн тархалт гэж улсын шинжээчид Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр онцолжээ. Эдгээрийн аль нь ч даяарчлалын сүйрлийг үүсгэх чадвартай бөгөөд үр дагавар нь барагдашгүй хэмээн шинжээчид ярьсан гэнэ.

Ойрын арван жилд дэлхийн эдийн засгийн хамгийн их магадлалтай эрсдэл нь баян хоосны ялгаа болон ужгирсан  санхүүгийн системийн доголдол байх гэнэ. Дэлхийн эдийн засгийн чуулгын (ДЭЗЧ) 1000 гаруй шинжээчид  ийм дүгнэлт хийжээ.  Тэд ирэх жилүүдийг тийм ч өөдрөгөөр харж харж чадахгүй байгаа гэнэ. Хүн төрөлхтөн санхүүгийн асуудлууд, хөдөлмөрийн зах зээлийн ялгаатай байдал, хөгширч буй хүн ам мэтийн “дистопийн үр” (“шилдэг антиутопи” гэсэн энэ томьёог ДЭЗЧ-ын эдийн засагчид өнгөрсөн жил анх удаагаа илтгэлд хэрэглэсэн) суулгасаар байна гэж шинжээчид ярив.

Хамгийн өндөр эрсдлийн  тавдугаарт хүлэмжийн хийн агаар мандал дахь хаягдлын улмаас үүдэлтэй цаг уурын өөрчлөлт, усан хангамжийн хямрал, тэтгэвэрийн системийг тасалдал зэрэг багтлаа. Олон нийтийг түгшээж буй тэтгэвэрийн системийн ялгаа жилийн дотор улам нэмэгдсэн тул эхний таван том эрсдлийн жагсаалтаас кибер довтолгооны аюулыг ухраажээ.

Санхүүгийн системийн хямрал хамгийн том аюулыг дагуулж мэднэ гэж шинжээчид дүгнэв. Энэ хямрал өнгөрсөн жил бас түгшээж байсан билээ.

Усан хангамжийн хямрал ужгирсан  санхүүгийн алдагдал, үй олноор хөнөөх зэвсгийн тархалт нь дэлхийд сүйрэл авчирна хэмээн ДЭЗЧ-ын илтгэлд тэмдэглэв. Башар Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэнэ гэсэн яриа тархсанаас үй олноор хөнөөх зэвсгийн тархалт сүүлийн долоон жилийн дотор анх удаагаа аюулын тавдугаарт бичигдэх болжээ. Өнгөрсөн жил шинжээчид эрчим хүчний эх үүсвэрийн үнийн хэлбэлзэл ба хүнсний бүтээгдэхүүнийг үүнээс илүү аюултай гэж үзэж байсан юм. 

Шинжээчдийг зовоож байгаа системийн хамгийн том гурван эрсдэлд  эдийн засгийн асуудлыг экологид хор хөнөөлтэйгээр шийдэх, эрүүлийг хамгаалах системийн сүйрэл, интернэтээр мэдээллийг хяналтгүйгээр тараах зэрэг орлоо.

Дэлхийн лидерүүд “эдийн засгийн түймрийг” унтрааж байх зуур дэлхийн экологийн системийн ачаалал улам нэмэгдэнэ гэж илтгэлд онцолжээ. Ирээдүйд эдийн засгийн эрсдэл дээр экологийн аюул нэмэгдэн “даяарчлалын их шуургыг” өдөөнө. Түүний үр дагаварыг туулан гарч чадахгүй хэмээн шинжээчид хэлжээ.

“Эдийн засгаас хамаарах  даяарчлалын тогтвортой байдлыг мөнгөний зоримог  бөгөөд санхүүгийн хатуу бодлого эвдэнэ” гэж илтгэлд сануулж байна. Засгийн газрууд хэтэрхий шийдэмгий арга хэмжээ авч байна. Үүн дээр цаг уурын дулаарал, байгалийн гамшиг нэмэгдэн тогтворыг алдагдуулах гэнэ. “Нэг фронтод гэнэтийн том цохилт ирэхэд нөгөө фронтын урт хугацааны үр дүнтэй шийдвэрийг хэрэгжүүлэх найдварыг унтраах аюултай” гэж шинжээчид үзжээ.

Даяарчлалын доргионыг эрүүл мэндийн системийн сүйрэл өдөөх чадвартай. Хүн төрөлхтөн антибиотикаар хэтэрхий их оролдсоноос нянгийн хувирал нь шинжлэх ухааны дэвшлээс давлаа. Үр дүнд нь яльгүй шархнаас халдварт өвчин дэгдэх магадлал ихэсчээ. Өнөөдөр антибиотикт тэсвэртэй халдварт өвчний эсрэг тэмцэх нь зарим орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 0,4-1,6 хувийг залгиж байна. Үүний хажуугаар хоолны чанар, амжиргаа сайжирсэн нь хүн амыг хөгшрүүлж байна. Дээр нь хөгшчүүд элдэв өвчинд амархан нэрвэгдэхийг нэмж болно. Үйлчилгээ сайтай антибиотик, мэс засал зэрэг нь эдгээр хүмүүст хүртэмжгүй болно. Малын өвчин ч нэмэгдэнэ. Түүний улмаас малын тоо толгой хорогдож, хүнсний хомсдол үүснэ хэмээн шинжээчид дүгнэлээ.

Мэдээллийн технологийн урьдчилан төсөөлөх аргүй байдал нь системийн эрсдлийн гурав дахь нь болж байна. Интернэт хуурамч мэдээллийн “дижитал түймрийг” асаах чадвартай.

“Wikipedia”-гийн  үзүүлж буйгаар интернэтэд өөрийгөө зохицуулах механизм бий” хэмээн илтгэлд бичжээ. Худал мэдээллийг  авч болно гэхдээ тэр нь олон нийтийн сүлжээгээр хэдхэн минутын дотор тархах бөгөөд түүнийг хянах аргагүй гэж шинжээчид үзэж, үүнийг багасгахын тулд интернэтэд нэрээ нууцлах явдлыг багасгах ёстой гэв. Гэвч энэ нь тийм ч хялбар биш аж. Үүнтэй тэмцэх бас нэг арга нь худал мэдээлэл тараасны төлөө ноогдууулах хариуцлага болон ямар нэгэн ёс зүйн журам байх ажээ.

Тэд маш аймшигтай нэгэн жишээг дурьджээ. АНУ-д “Ертөнц хоорондын дайн” романыг радиогоор 1938 онд анх нэвтрүүлэхэд олон нийт сандралд орж, хүмүүс  ангарагийнхан довтолно гэж үнэнээсээ айсан байжээ. Өнгөрсөн жил исламын эсрэг киноны трейлер дэлхийн хэд хэдэн оронд олон нийтийн эсэргүүцлийг өдөөсөн нэг жишээ билээ.

Өмнө нь  2009 онд United Airlines нисэхийн компанийн хувьцаа 10 хувиар унасан юм. Канадын дуучин Дэйв Кэроллын нислэгийн үеэр эвдэрсэн гитарын тухай дуулдаг “United Breaks Guitars” хит YouTube-д тавигдсан нь нисэхийн компанийн хувьцааг навс унагажээ.

ДЭЗЧ-д оролцсон 1000 гаруй шинжээч хамгийн их магадлалтай даяарчлалын 50 эрсдэлд дүн шинжилгээ хийсэн юм. Гэтэл Давос-ын уулзалтын үеэр итгэмээргүй мөртлөө анхаарал татах “шинжлэх ухааны эрсдлүүд үүн дээр нэмэгджээ. “Харь гаригт амьдрал нээж амьдралын өөр хэлбэр байгааг батлах юм бол тэр нь хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзэлд сэтгэл зүйн гүн өөрчлөлт оруулна”  гэдгийг илтгэлд тэмдэглэсэн байна.

Хүний тархины ажиллагааг судалж, цаг уурыг захирах гэж оролдох, дэлхийн агаар мандлын бүтцийн хурдтай өөрчлөлт, амьдралыг уртасгах,  үүнээс үүдэн хөгшдийн зардлыг нэмэгдүүлэх, хүний ёс зүйг үл тоомсорлох зэрэг нь спортын сэргээштэй адил.  Эдгээр хүчин зүйлүүд нь даяарчлалын сүйрлийг өдөөх ирээдүйн механизм байж болно гэдгийг ДЭЗЧ-ын шинжээчид анхааруулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж