
Түүнчлэн МАХН-ын хоёрдугаар давхарт өлсгөлөн зарлах гэж байгаа ээжүүдийн хамт 13 хүн өнөөдрөөс улс төрийн суулт хийж эхлээд байна. Суулт зарлаад байгаа гишүүн, дэмжигчид “Бид Н.Энхбаяр даргыг цагаатгаж, суллах хүртэл өлсгөлөнгөө үргэлжүүлнэ. Бид үр хүүхэд, ар гэрээ умартан Н.Энхбаярын эрүүл мэндийг хамгаалж, эмчлүүлэх эрхийг нь эдлүүлэх эсвэл суллах зорилго тавьсан. Цаашид суулт зарласан эхчүүд өлсгөлөн зарлах багийнхантай нэгдэх болно” гэв.
МАХН-ын дарга
Н.Энхбаярыг суллахыг шаардан өлсгөлөн
зарлахаа мэдэгдсэн таван эмэгтэйг өлсгөлөн зарлахыг
холбогдох байгууллагууд зөвшөөрөөгүй байгаа ч МАХН-ын
байранд нойтон өлсгөлөн зарлахаар бэлтгэж эхэлсэн байна. Эдгээр
эмэгтэйчүүд намын даргаа суллуулах шаардлага тавин, өлсгөлөн зарлахаар
Баянхонгор, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгаас ирсэн юм.
дүүргийн Засаг даргын тамгын газраас тэдний өлсгөлөн зарлах тухай
мэдэгдэлд хариу өгөөгүй байгааг эх сурвалж хэллээ. Өлсгөлөн зарлахаа
мэдэгдсэн дэмжигчид өнөөдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт
шинжилгээ өгч, эмчийн үзлэгт хамрагдсан бөгөөд эх сурвалжаас авсан
мэдээллээр бол мэдэгдэл гаргасан эмэгтэйчүүд бүгд суурь өвчтэй болох нь
эрүүл мэндийн үзлэгээр илэрсэн тул өлсгөлөн зарлах боломжгүй гэж үзэж
байгаа гэнэ.