"Үг хэлдэг хүн"–ийг нь RAM (Radical Access Member), "Зөвхөн уншдаг хүн"–ийг нь ROM (Read Only Member) гэнэ.
RAM нь нийт хүмүүсийн 10% хавьцаа. Үлдсэн 90% болох ROM–чууд нь дуу гаргалгүй уншиж, ширхэг комментгүйгээр олсон мэдсэнээ өөртөө залгиад сэмээрхэн өнгөрнө.
Өөрөөр хэлбэл, интернетэд өрнөж байгаа бүхий л мэтгэлцээн, санал бодлууд бол эх олонлогийн 10%–ийн төлөөллөөс хэтрэхгүй ээ гэсэн үг.
Жишээ нь ийм яриа бий.
Нэг уушын газар хоол идтэл үнэхээр амттай хоолтой байж. Тэгтэл, санамсаргүй интернэт ухаж байтал, тэр газрын талаар өөд уруугүй муулсан сэтгэгдэл байна гэнэ. Магадгүй яг үнэндээ 10 хүн дотор ганц байсан тааламжгүй сэтгэгдэл тээгч түүнийг бичсэн ч юм билүү. Гэсэн ч, ингэтэл муулсан сэтгэгдэлийг нэгэнт уншсан хүмүүс тэр газар очиж үзэх гэсэн дур сонирхолгүй болохыг байг гэх газаргүй юм.
Сайн ч талаасаа, муу ч талаасаа, интернэт дээрх хов жив гээч нь үлэмж том нөлөө байж чаддаг. Харин тэр нөлөөлөх хүчний дэргэд, тэр нөлөөг залуурдагчидын тоо (RAM) нь харьцангуй цөөхөн.
Гэлээ гээд, интернэт ердийн хэвшил болоогүй байсан өмнөх үед, телевиз сонин гэх зэрэг хэдэн тооны аварга том дуугарагчидаас өөр юм байсангүй. Тэр үетэй харьцуулахад, жирийн иргэд ч дуугарах боломжтой болсон гэдэг талаасаа, энэ бол гайхалтай том дэвшил юм.
Харамсалтай нь энэ дэвшилийг дагаад Anonymous (нэр хаяггүй) шинжтэй гүжир гүтгэлэг, эрээ цээргүй турхиралт ч хялбархан болж хувирав.
ТВ, сонин гэх мэт том медианууд (буюу мэдээллийн суваг) "олон нийтийнх" гэдэг статустайн учир тийм ч ширүүн яриа дэлгэж чаддаггүй бол, Anonymous сэжигтэнүүд орогнох боломжтой интернет ертөнцийн хувьд, цөөн тооны RAM–д нөлөөний хүч төвлөрөх нь маш том аюул болох талтай.
Сүүлийн үед Twitter–ийн Retweet болон, Facebook–ийн Like зэрэг нь интернэт дээр үзэл бодлоо илэрхийлэх явдалыг улам бүр бидэнд хялбар болгож өгч байна. Үгээ хэлдэг хүмүүс олон болох тусмаа, аливаа асуудал олон нийтийг жигд хамардаг болж ирэх юм. Ингэж байж сая интернэт дэх үзэл бодол, нийгмийн үзэл бодол хоёрын зөрөө багасах учиртай.
Капитализмын босгож бойжуулсан аварга том медиа бүхий төвлөрсөн эрх мэдлийн бүтэц, хүссэн хүсээгүй өөртөө их хэмжээний өөрчлөлт хийх цаг үед нэгэнт тулж ирээд байна. Учир нь сүүлийн үед интернэтэд байдаг SNS–ээр төлөөлүүлсэн "Social" гэдэг ухагдахуун асар их хүчийг өөртөө хуримтлуулах боллоо.
Social гэдэг нь махчилбал (2 урсгалт зам гэдэг шиг) хоёр урсгалт харилцаа гэсэн утгатай боловч, монгол хэлэнд энэ үг нийгэм гэж буудаг.
Өнөөдөр эд цэцэглэлтэн дээрээ яваа интернэт дэх нийгэмчлэл (socialism) нь, эрх мэдлийг төлөөллөөр төвлөрүүлдэг бүтэц бүхий капитализмыг аажмаар сандаргаж эхлээд байна.
Капитализм гэдэг үнэн хэрэгтээ төлөөлөл гэдэг нэрээр хэт цөөн хүнд эрх мэдлийг төвлөрүүлдэг боловч, илүү social (социалист) шинжтэй интернэтэд бол улам олон хүн эрх мэдлээс атгалцах боломжтой. Мэдээж, эрх мэдлийг атгагчидын тоо олон байх тусмаа, эрх ашиг тэнцүү хуваарилагдаж, "нийгмийн ялгарал" үүсэх боломж багасах болно.
Өнөөгийн бодит ертөнцөд хөрөнгийн төвлөрөлөөс үүдэх "нийгмийн ялгарал" болон, зарим нэг байгалийн баялагт ашиг орлого нь төвлөрсөн "хуулиар эзэмших эрх" зэрэг хэсэг бүлэг цул биетүүд, цаг үеийн хувьсалыг чөдөр болон тушиж байна. Эрх мэдэлтэнүүд хэзээ ч өөрчлөлтийг таашаадаггүй. Учир нь, уулын орой дээр байгаа хүнийг ямар ч өөрчлөлт уулын бэл рүү л хөтлөх болно.
Тийм ч учраас, бодит ертөнцийн гаслант байдлыг яаж ийгээд хувиргачих юмсан гэсэн найдвар горьдлого интернэтийн ертөнцөөр дүүрэн бий. Харин үүнийг янзалж болох вариантууд дунд Social гэдэг ухагдахуун нөлөө бүхий нэр дэвшигч байх болно.
Одоогийн байдлаар интернэтэд тулгарч буй асуудал гэвэл, интернэтийг хэрэглэдэг хүмүүс болон хэрэглэдэггүй хүмүүсийн хоорондох "ялгарал" юм. Гэхдээ сүүлийн үеийн smartphone, tablet зэрэг цоо шинэ terminal (оролт)–ууд, улам бүр хэрэглэхэд хялбар, энгийн ойлгомжтой байдлаараа интернэтэд нэвтрэх саадыг намхан болгосоор байна.
Тэсрэх бодис дотроо агуулах интернэт талбар, одоо л нэг тоглогчидоор жигдэрч эхлэв үү гэлтэй харагдана. Энэ талбар бол та үргэлж үзэгч байдаг хуучны дэлгэц бус, та өөрөө оролцон тоглох учиртай "Үгээ хэлэх талбар" билээ.