“Болор цом” яруу найргийн наадам өчигдөр орой УДЭТ-т болж, тэргүүн шагналыг яруу найрагч Н.Гантулга хүртсэн бол “Утга зохиолыг дэмжигч” тусгай шагналыг Нацагдоржийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очир авсан юм. Тэрээр өнгөрсөн онд 17 залуу яруу найрагчийн номыг эмхэтгэснээрээ уг шагналын эзэн болжээ. Эл шагналыг “Монголын үнэн” сонины эрхлэгч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Мөнхбат гардуулсан бөгөөд хоёр сая төгрөг Байгаль далайд хүссэн үедээ долоо хоног амрах эрхийн бичиг дагалдсан юм. Одоогоос арван жилийн өмнө энэ хоёр яруу найрагч “Болор цом”-ын сүүлийн шатанд тэнцэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир түрүүлж, яруу найрагч Ж.Мөнхбат аман хүзүүдэж байжээ.
Т.ДАРХАН