Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт эхлэхээр товлосон 40 минутаар хоцорч эхэллээ.  Өмнөх долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрээгүй учраас хэлэлцэх асуудлаа долоо хоногийн хугацаагаар хойшлуулсан м. Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт нар гадаад явсан учраас чөлөөтэй байгаа бол Г.Батхүү, З.Баянсэлэнгэ, Я.Содбаатар, Б.Чойжилсүрэн нар өвчтэй байгаа юм байна.

УИХ-ын гишүүдээс 54 гишүүн оролцож байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар  Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/ , Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,   Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын зэрэг төслүүдийг хэлэлцэх эсэх үргэлжлэх юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж