Монголын хүндийг өргөлтийн холбооны их хурал өнөөдөр Олимпик хаусд болж өнгөрлөө. Уг хуралд 40 гаруй төлөөлөгч оролцож, Монголын хүндийг өргөлтийн холбооны 2009-2012 онд хийсэн ажлын тайлан (Б.Гансүх), холбооны 2013 оны дотоод, гадаадын тэмцээн уралдаан, ажлын нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. Мөн Монголын хүндийг өргөлтийн холбооны шинэчилсэн дүрэм, ёс зүйн дүрмийг найруулан баталж, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн юм. Холбооны шинэ удирдлагыг сонгож, баталсан бөгөөд Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогджээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Даваадоржийг томилсон байна. Мөн энэ хурлаар Хүндийг өргөлтийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо.
Эх сурвалж: http://www.olympic.mn/