“Mining Events 2013” цацагдана

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

“Mining Events 2013” цацагдана

Энэ онд Монголд болон гадаадад зохион байгуулагдах уул уурхайн томоохон арга хэмжээнүүдийн тухай тойм нэвтрүүлгийг The Mongolian Mining Journal бэлтгэлээ. Сэтгүүлийн дэргэдэх “Хөгжил” студид бэлтгэсэн энэхүү нэвтрүүлэгт 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах уул уурхайн салбарын бүх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулна.

Хурал, үзэсгэлэн яармагийн хэлбэрээр олон чухал ажиллагаа нээгдэх бөгөөд тэдгээр нь уул уурхайн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, аюулгүй ажиллагаа, дэд бүтэц, ханган нийлүүлэлт, технологийн зэрэг чиглэлээр төрөлжин, өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд болох юм.

Зохион байгуулагчид нь Монголын талын санаачлагчид байхаас гадна Герман, Америк, Их Британийн олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулах туршлага бүхий компаниуд байх аж. Улаанбаатар хотноо дэлхийн түвшний үзэсгэлэн, хурлын арга хэмжээ нээгддэг болсныг, тэдгээр дээр ажил хэргийн олон яриа хэлцэл явагддаг талаар үзэгч Та “Хөгжил” хөтөлбөрийн шинэ дугаараас үзээрэй.

Түүнчлэн Монголд хөрөнгө оруулагчдын хурал уулзалт хилийн чанадад цөөнгүй зохион байгуулагдана. Уламжлал ёсоор The Mongolian Mining Journal уул уурхайн гадаад арга хэмжээнүүдээс сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэн, хөрөнгө оруулалтын хандлага, Монголын талын санал болгож буй шинэ төслүүдийн талаар мэдээлэх болно. “Хөгжил” хөтөлбөр ням гариг бүр 19.00 цагаас С1 телевизээр цацагдаж байна.
          

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж