Банкны удирдлагуудыг дөрөв дэх өдрөө шүүж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Банкны удирдлагуудыг дөрөв дэх өдрөө шүүж байна

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан Анод, Монгол банкны удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр дөрөв дэх өдрөө Баянзүрх дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Банкны тухай хуулийг зөрчин хуурамч хувьцаа гарган хувьцаа эзэмшигчийг мэхэлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа банкнуудын удирдах албан тушаалын 15 хүнийг  хэргийг энэ удаад ямар ч байсан эцэслэн шийдвэрлэх бололтой. Банкинд хууртсан гэх 1200 иргэн хэрэг шалгадаж байх хоёр жилийн хугацаанд улирал тутам хэвлэлийн бага хурал зарлан, олон нийтэд энэ хэргийг эргэн сануулж байсан билээ.

1248 хохирогчтой, 149 хавтаст хэрэг бүхий энэхүү хэрэгт холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны экс дарга н.Баярсайхан шалгагдаж байсан бөгөөд О.Мөнхбаатар прокурор түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, Анод банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн биечлэн энэ хуралд шүүгдэгчээр орж байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж