Одод хандивын ажиллагаанд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Одод хандивын ажиллагаанд нэгдлээ

Каннын кино наадмын үеэр ХДХВ-ын эсрэг сангаас зохион байгуулсан “Cinema Against AIDS” нэртэй хандивын үйл ажиллагаа маш сонирхолтой болж өнгөрлөө.
Өнгөрсөн жил 4.5 сая ам.доллар цуглуулж, 2008 оны 10 сая ам.долларын хандиваас хамаагүй бага дүнтэй өндөрлөж байсан энэхүү арга хэмжээ энэ жилийн хувьд илүү сонирхолтой зохион байгуулагдаж, олонд хүрч чадсан байна.
“Cap-Eden-Roc” зочид буудалд зохион байгуулагдсан хандивын үдэшлэгт 780 гаруй зочид хүрэлцэн ирж, 4-20 мянган ам.долларын тасалбар худалдан авч, гурван төрлийн махан хоол, дарс оргилуун дарс зооглон, усан санд үдэшлэг зохион байгуулсан байна.
Зочдын дунд Paris Hilton, Rachel Bilson, Emily Blunt, Marion Cotillard, Naomi Campbell, Diane Kruger, Kate Beckinsale, Jennifer Lopez болон Camilla Belle зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд ирсэн байлаа.
Үдэшлэгийн үеэр алдарт загвар зохион бүтээгч Tom Ford болон Karl Lagerfeld нар улаан хивсэн дээгүүр алхаж, дуучин Patti Smith, Mary J. Blige нар ая дуугаа өргөн, зочид суудлаасаа босон бүжиглэсэн байна.
Хоёр дуучныг нэгэн эрхэм 245 мянган ам.доллар буяны үйлст хандивласнаар дахин дуулуулжээ.
Алдарт дизайнер  Lagerfeld-ын авсан гэрэл зураг дуудлага худалдаагаар 735 мянган ам.долларын үнэ хүрч зарагдлаа. Мөн Richard Hambleton-ы хоёр зураг 920 мянган ам.доллараар зарагдсан байна.
Энэхүү дуудлага худалдааг алдарт дуучин Mick Jagger, Russell Crowe болон Jennifer Lopez нар хөтлөн явуулсан ба нийтдээ 6.7 сая ам.долларын хандив цуглуулж чаджээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж