
Итали загварын энэ харшид хосуудын ая тухыг хангах, дасгалын өрөө, кино театр, иж бүрэн гоо сайхны салон, сагсан бөмбөгийн талбай, дотор болон гадна усан сан, хүүхдийн өрөө багтжээ. Хосууд Бэл Эйрт тансаг харштай болсноор жүжигчин Женнифер Энистон, сагсан бөмбөгч Крис Пол зэрэг алдартнуудтай хөрш болжээ.
Ким Кардашианыг хөл хүнд болсон тухай рэппэр Канье Уэст өөрөө шинэ жилийн үеэр олонд зарласан бөгөөд хосууд хүүхдийнхээ анхны зургийг гурван сая ам.доллараар худалдах тухай яриа тарсан байна. Одоогоор хосууд Майами арал дээр амарч байгаа аж.
Б.АНХТУЯА

