Залуучуудын болон Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах болон туслах дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтад нийт 52 дасгалжуулагч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Сануулахад, “Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн А/110 дугаар тушаалаар шинэчлэн баталсан бөгөөд Хууль зүйн яамаар баталгаажуулсан байгаа.
Энэ жилийн хувьд өвөл, зуны нийт 14 төрлийн спортын төрөлд 135 хүний бүрэлдэхүүнтэйгээр шигшээ баг байгуулахаар журамласан байгаа. Онцлог нь гэвэл сүүлийн жилүүдэд амжилт нь эрс дээшилж байгаа шатар, таэквондогийн спортын төрөлд Монгол Улс анх удаа шигшээ багтай болж байгаа юм. Өнгөрсөн жил шигшээ багийн тамирчдын дундаж цалин 250 мянган төгрөг байсан бол үүнийг нэмж дундаж нь 300-350 мянган төгрөг байхаар тооцоолжээ.