Улсын начин Ч.Баянмөнх, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, аймгийн арслан Ж.Галбадрах, аймгийн арслан Б.Уугандаваа нарын Сэлэнгэ аймгийн уугуул бөхчүүд зодоглосон уг барилдаанд улсын начин Ч.Баянмөнх түрүүлж, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан үзүүрлэжээ. Их шөвөгт аймгийн заан М.Баярмандах үлдсэн байна.
Барилдааны үеэр тус сумын уугуул, ахмад засуул Ш.Сүхбаатарт Сэлэнгэ аймгийн бөхийн холбооноос дэд засуул цол олгосон бөгөөд нутгийн ахмад бөхчүүдэд сумын засаг дарга Н.Амарсайхан гарын бэлэг гардуулжээ. Нутгийн бөхчүүдээ дэмжсэн энэхүү барилдааныг зохион байгуулахад Түшиг сумын уугуул Ч.Мягмаржав, Цагааннуур сумын уугуул С.Мэндбаяр нар хувиаасаа нэг сая төгрөгийн хандив өргөж, хамтран зохион байгуулжээ.
“Таван хан” дэвжээнийхэн Түшиг суманд зочлов
Луу жилийн тэргүүн дэвжээ “Таван хан” дэвжээний бөхчүүд нутгийнхаа зарим сумдад зочилжээ. Тэд дэвжээнийхээ үйл ажиллагааг сурталчлах, нутгийн залуу бөхчүүдээ дэмжих зорилгоор энэ сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд улс, аймгийн алдар цолтой 48 бөхийн барилдаан зохион байгуулсан байна.
Б.МАРАЛ