Шатахууны үнэ нэмэгдэх гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ нэмэгдэх гэнэ

"Нефть хий" ассоциациас шатахууны үнийг нэмэхээ мэдэгдлээ. Тэд үүнийгээ "ОХУ-аас импортолж буй шатахууны үнэ энэ сард өссөнтэй холбоотой" гэж тайлбарлаж байна. Тиймээс онцгой албан татварын бууруулж өгөхийг Засгийн газраас хүсч байна. Хэрэв  эл саналыг нь хүлээн зөвшөөрөхгүй бол үнээ нэмэхээс өөр аргагүй гэнэ. Тэдний тайлбарлаж буйгаар "Роснефть" компаниас оруулж ирж буй А-80 тонн тутамдаа 31 ам.доллар, А-92 39 ам.доллар, дизелийн түлш 76 ам.долларт хүрч нэмэгджээ.
Тиймээс Засгийн газар дараагийн долоо хоногийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Албан бус мэдээгээр шатахууны үнийг нэмэх нь нэгэнтэй тодорхой болсон гэнэ. Харин хэдэн төгрөгөөр шатахууны ханшийг өсгөх нь тодорхойгүй байна. Үүнийг татварыг зохицуулж өгөөгүйтэй холбон тайлбарлаж байна. ОХУ-д шатахууны үнэ өссөн нь компаниудыг алдагдалтай ажиллахад хүргэж байгаа учраас шатахуун ялангуяа, дизелийн түлшний үнэд өөрчлөлт оруулах нь гэнэ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж