Энэтхэг, Пакистаны газрын маргаан үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Пакистаны газрын маргаан үргэлжилсээр

Сүүлийн үед Энэтхэг болоод Пакистаны өөрийн эзэмшилдээ оруулахыг хүссэн Кашмирын газар нутгийн маргаан улам хурцдаж, одоогоор Энэтхэгийн нэг, Пакистаны  нэг цэрэг амиа алдаад байна. Энэтхэгийн тал үүсээд байгаа нөхцөл байдалд Пакистаныг буруутгаж, тус улсын Засгийн газрыг хариуцлага хүлээх ёстой хэмээн тулган шаардсан өнгө аястай мэдэгдэл хийсэн байна. Өдгөө 60 жилийн турш үргэлжилж байгаа хоёр улсын газар нутгийн маргаан Энэтхэгийн цэргүүд Пакистаны хилийн хяналтыг бүсийг давснаас эхэлсэн хэмээн олон улсын эх сурвалжууд мэдээлж байгаа.

Харин Энэтхэгийн талаас одоог хүртэл ямар ч цэрэг хяналтын бүс даваагүй хэмээн мэдэгдэж байгаа бол зарим эх сурвалжууд Пакистаны амиа алдсан цэрэг Энэтхэгийн хойд хэсэгт орших хилийн зурвастай ойролцоох Жамму хотоос 220 километрийн зайтай Мендарь тосгон дахь хилийн хамгаалалтын бүсэд нэвтэрснээс уг маргаан дэгдсэн хэмээн үзэж буй юм.

 Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж