Бараг хоёр сарын хугацаа гэдэг бол нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийг удирдах удирдлагыг сонгох хангалттай хугацаа ч гэлээ яг өнөөдрийн байдлаар зургаан аймаг, нэг дүүрэг Засаг ноёноо хүлээж сууна. Тодруулбал, Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Говь-Алтай гэсэн зургаан аймаг Засаг даргагүй байгаа бол нийслэлээс ганцхан Сонгинохайрхан дүүрэг удирдлагаа сонгож чадахгүй гацжээ. Засаг дарга нар сонгогдохгүй байгаа шалтгааныг МАН-ын зүгээс “МАН ялсан аймгуудын Иргэдийн хурлыг хуралдуулахгүй байгаагаас гацаа үүсээд байна” гэж тайлбарлаж байгаа бол Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ байр суурийг үгүйсгэж, “Улстөржсөн шалтгаан байхгүй. ИТХ-д сонгогдсон гишүүд өөрсдөө хариуцлагагүй хандаж, асуудлыг удаашруулж байна” гэж мэдэгдээд байгаа. Ямартай ч одоогоор Монгол Улсын Ерөнхий сайдын батламжилснаар 15 аймаг албан ёсоор Засаг даргатай болж, орон нутгаа удирдах ажлаа эхлүүлжээ.
Аймгуудын шинээр томилогдсон Засаг дарга нар:
- Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Булган аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбат /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
- Говь-Алтай-сонгоогүй
- Говь-Сүмбэр-сонгоогүй
- Дундговь-сонгоогүй
- Дорнод-сонгоогүй
- Сэлэнгэ-сонгоогүй
- Хөвсгөл-сонгоогүй
Харин нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар дараах хүмүүс дүүргийн Засаг даргаар батламжлагдаад байна.
- Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа
- Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр
- Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар
- Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо
- Сүхбаатардүүргийн Засаг дарга Д.Бадарсан
- Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд
- Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг
- Багануур дүүргийн Засаг дарга Ц.Гончигжав /Өмнө нь Ц.Гончигжавыг батламжилсан боловч МАН болон АН-ын төлөөлөгчдийн хооронд маргаан үүсээд байсан юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч, хоёр тал зөвшилцсөн учраас Ц.Гончигжавыг Засаг даргаар томилсон байна/
- Сонгинохайрхан дүүргийн н.Чинболд /Тус дүүргийн Засаг даргыг томилох асуудалд мөн маргаан дагуулсан ч МАН, АН-ын төлөөлөгчид зөвшилцөлд хүрсэн учир н.Чинболдыг Засаг даргад нэр дэвшүүлэхээр болжээ. Гэхдээ хотын дарга Э.Бат-Үүл хараахан батламжлаагүй байгаа тул албан ёсоор сонгогдсонд тооцохгүй юм.