Ихэнхи нутгаар бага зэргийн цас орно

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Ихэнхи нутгаар бага зэргийн цас орно

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын голын сав газраар 27-32 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
  Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
  24 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж