Монголын зохиолчдын эвлэлийн “Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадмын шилдгүүд хэдхэн хормын өмнө тодорлоо. Энэ жилийн наадмын эцсийн шатанд 34 найрагчийн бүтээл тунаад байсан юм.
УДЭТ-д болсон “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналыг яруу найрагч, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулга хэмээх залуу “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг…” шүлгээрээ хүртэж, Б.Мягмаржав, О.Цэнд-Аюуш, Б.Галсансүх, А.Төмөр-Очир нарын яруу найрагчид эхний таван байрт шалгарлаа. Мөн өнөө жилийн наадмын “Авьяастан залуу” алтан медалийг Э.Сударчулуун хүртсэн бол “Болор цом-30” наадмын нэрэмжит шагналыг М.Билэгсайхан, Ю.Идэрчулуун нар гардлаа. Түүнчлэн үзэгчдийн нэрэмжит “Хөх мөнх зөн” цомыг яруу найрагч Л.Ганзулд хүртээв.
Т.ДАРХАН