Эмийг 50-80 хувиар хямдруулж авч болно

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Эмийг 50-80 хувиар хямдруулж авч болно

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр эмийн сангуудаас хямдарсан үнээр эм худалдан авах боломжтой билээ. Шинэ он гарсаар Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн сангуудтай хамтарч нэгдүгээр сарын 1-нээс 390 нэр төрлийн эмийг 50-80 хувь хямдруулж худалдан авах боломжийг бүрдүүллээ.  Өөрөөр хэлбэл, 390 нэр төрлийн эмийг доод тал нь 50 хувь хямдруулж авах нь байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 537 эмийн сан даатгалын гэрээ байгуулан ажиллаж буйгаас нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт 66 эмийн сан байгаа байгаа ажээ.

Уг хөнгөлөлтийг эдлэхийн тулд эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд өрхийн эмчээсээ эмийн жор бичүүлэн, дээрх гэрээт эмийн сангуудаар үйлчлүүлнэ. Ингэж иргэд 50-80 хувиар хямдруулж эм худалдаж авч байгаа боловч иргэний Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлж байгаа юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж