Линдсей Лохан Монрод хувирав

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Линдсей Лохан Монрод хувирав

Холливудын дүрсгүй охин Линдсей Лохан саяхан жүжигчин Элизабет Тейлорын амьдралаас сэдэвлэсэн “Liz & Dick” гэх кинонд нэрт жүжигчний дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл тэрээр хэдийнэ дараагийн киноны зураг авалтдаа орж,   “InAPPropriate Comedy” гэх инээдмийн кинонд дүр бүтээж байгаа гэнэ. Линдсей Лохан  тус киноны өчигдрийн зураг авалтын үеэр алдарт жүжигчин Мерлин Монрогийн тоглосон "The Seven Year Itch" /Долоо дахь жилийн хууралт/ киноны салхинд хормой нь дэрвэдэг “аальгүй” хэсгийн зураг авалтыг дуурайлган хийсэн байна. Тэрээр энэ хэсгийн зураг авалтад урт, шаргал хиймэл үс зүүн, цагаан өнгийн даашинз өмсч, үзэсгэлэнт Мерлин Монротой ижилсчээ. Түүнчлэн Линдсей Лохан  даашинзныхаа ард тусгайлан нуусан хоёр хуурамч гар бууг гарган ирж, хэрэгт дуртай папараццичдын өөдөөс чиглүүлэн дүрсгүйтсэн байна. Линдсейгийн тоглосон “InAPPropriate Comedy” инээдмийн кино ирэх гуравдугаар сарын 22-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. Тус киноны найруулагчаар инээдмийн жүжигчин, зохиолч, найруулагч Винс Оффер ажиллаж байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж