Багш нарыг заах арга зүйг шинэчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Багш нарыг заах арга зүйг шинэчилж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар  байгуулагдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс нийслэлийн есөн дүүргээс 83 багшийг “Багшийн хөгжлийн ордон”-д, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 44-р сургууль тус тус өөрсдийн багш нарыг сургалтад хамруулж байна. Ингэхдээ нэгдүгээр сарын гуравнаас эхлэн 28 хоногийн турш бага ангийн багш нарт заах арга зүйн сургалт явуулж, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг багш бүрт хүргэх, хүүхдийг хөгжүүлэх ур чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа ажээ. Энэхүү сургалтын дүнд багш нарын хүүхэдтэй харилцах хандлага өөрчлөгдөж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй сайжрах талаар БШУЯ-наас онцолж байна.  Цаашдаа аймаг, нийслэлийн 400 орчим багшийг энэхүү заах арга зүйн  сургалтад хамруулах ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж