Дэлхийтэй адил хэмжээтэй 17 сая гариг бий

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Дэлхийтэй адил хэмжээтэй 17 сая гариг бий

НАСА-гийн одон орон судлаачид нарны аймгийн галактикт эх дэлхийтэй адил хэмжээтэй 17 сая гариг байгааг олж тогтоожээ. Одон орон судлаачид энэхүү тооцооллыг “Кеплер” сансрын судалгааны хиймэл дагуулаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан гаргаж, Калифорни мужид болсон Америкийн одон орон судлалын хүрээлэнгийн 221 дэх удаагийн чуулганд танилцуулжээ. Түүнчлэн НАСА-гийн одон орончид шинээр 461 дэлхийтэй төстэй гаригийг олж илрүүлээд байгаа бөгөөд “Кеплер”-ээс ирүүлсэн мэдээллээр бол энэ тоо 2740-д хүрсэн байна. Мөн дээрх 461 шинэ гаригийн арав нь ус шингэн хэлбэрээр оршин байх тохиромжтой байрлалд байдгийг тогтоожээ. Шинээр илэрсэн гаригууд нь дэлхийгээс тийм ч хол биш ч олж илрүүлэхэд хэцүү байрлалд оршдог байсан аж. Одон орончдын мэдээлснээр “Кеплер” судалгааны хиймэл  дагуул нарны аймгийг хараахан бүрэн судалж дуусаагүй байгаа учраас дахин шинээр дэлхийтэй төстэй гаригууд олдох магадлал их бий гэнэ. Мөн гариг ертөнцийг тойрон эргэж буй оддын 17 хувь нь дэлхийтэй адил хэмжээтэй буюу өөрөөр хэлбэл, дэлхийтэй төстэй гариг байх магадлал 1.25 хувь дахин их байгаа аж. Түүнчлэн одон орон судлаачид сансарт манай дэлхийгээс өөр амьдрал тэтгэсэн бас нэгэн дэлхий байгаа гэдэгт итгэлтэй байгаа юм байна. “Кеплер” сансрын хиймэл дагуулыг Америкийн сансар судлалын НАСА-гаас өнгөрсөн 2009 онд хөөргөсөн бөгөөд сансарт 7.5 жилийн хугацаатай судалгааны үүрэг гүйцэтгэх аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж