Цасан шуурганы улмаас усан тээвэр саатав

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Цасан шуурганы улмаас усан тээвэр саатав

Хүчтэй цасан шуурганы улмаас Босфорын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудын хоёр талын хөдөлгөөнийг өчигдөр орон нутгийн цагаар 11.45 цагаас эхлэн хаажээ. Мөн Туркийн нисэхийн үндсэн компани болох “Turkish Airlines” өчигдөр ба өнөөдрийн 100 орчим хуваарьт нислэгийг хойшлуулсан байна.


Хоёр өдөр үргэлжлэн орсон их хэмжээний цасны улмаас Туркийн далайн тээврийн удирдлагын компани аргагүйн эрхэнд дээрх шийдвэр гаргажээ. Цас орж, шуурч байгаа учир үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон гэнэ.

Тээврийн “GAC” компанийн мэдээгээр даваа гаригт хөдөлгөөн эрс хязгаарлагдсан бөгөөд одоогоор Боржин тэнгисийн нөгөө хэсгийн Дарданеллын хоолойд хөдөлгөөн нээлттэй байгаа аж.

Туркийн хууль зүйн хяналтад байдаг хоёр хоолойгоор хар тэнгисийн эргийн орнуудын усан тээврийн гол судас дайран өнгөрдөг ба жилдээ 10 мянга орчим хөлөг онгоц Босфор, Дарденаллаар дамжин 150 сая тонн нефть, шатахуун болон бусад бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж