Өрхийн эмнэлгүүд түргэн тусламжийн машинтай болов

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлгүүд түргэн тусламжийн машинтай болов

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Баянгол дүүргийн зургаан өрхийн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн машин гардууллаа. Ингэснээр тус дүүргийн “Өнө-Орших”, “Мөнх-Үжин”, “Амин жаргалан”, “Манай эмнэлэг”, “Ариун чанар”, “Мөнгөлөн гоо” эмнэлгүүд түргэн тусламжийн машинтай болж байгаа юм.

Өмнө нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд бүрэн тоноглосон түргэн тусламжийн дөрвөн машин олгож байжээ. Одоо Баянгол дүүрэгт дөрвөн өрхийн эмнэлэг машингүй үлдсэн, үүнийг ойрын хугацаанд шийдэх гэнэ.

Дээрх арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Г.Энхболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат болон өрхийн эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж