Ирак Иордантай залгаа хилээ хаав

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Ирак Иордантай залгаа хилээ хаав

Сангийн сайд, суннит сүсэгтэн Рафиа аль-Исавийн 150 бие хамгаалагч нарыг террорын хэрэгт сэжиглэн баривчилсан өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Иракт Засгийн газрын эсрэг эсэргүүцэл тасрахгүй байна.

Энэ байдлаас үүдэн Иракийн эрх баригчид Иордантай залгаа хилийн нэвтрэн өнгөрүүлэх боомтуудыг хаав. Эсэргүүцэл гаргаж буй суннитууд хилийн зүг чиглэсэн замуудыг хэд хэдэн хаасны дараа эрх баригчид дээрх шийдвэр гаргажээ.

Сангийн сайд, суннит сүсэгтэн Рафиа аль-Исавийн 150 бие хамгаалагч нарыг террорын хэрэгт сэжиглэн баривчилсан өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Иракт Засгийн газрын эсрэг эсэргүүцэл тасрахгүй байгаа юм. Хэдийгээр баривчилсан хүмүүсийн арваас бусдыг тэр даруйд нь сулласан ч суннитийн Анбар мужид эсэргүүцлийн жагсаал, цуглаан гарч, эсэргүүцэгсэд ерөнхий сайд Нури аль-Маликийг суннитуудын шашин шүтлэгээс нь болон дарамталж байна гэж буруутгав. Жагсагчид Багдад хотыг Иордан, Сиритэй холбодог стратегийн замуудыг хэд хэдэн удаа хаасан эсэргүүцэл хийсэн юм.

Иракт байдал хурцдаж байгаа нь исламын шиит, суннит гэсэн хоёр нийгэмлэгийн эртний түүхэн сөргөлдөөнөөс үүдэлтэй. Иракийн хүн амын 1997 оны тооллогын дүнгээр хүн амынх нь 66 хувь нь шийтүүд, 34 хувь нь суннитүүд ажээ. АНУ Иракт нэвтрэн Саддам Хусейны дэглэмийг унасгасны дараа шиитүүд дээд удирдлагаас суннитүүдийг  шахан давамгайлах болжээ. Тэднээс хамгийн нөлөөтэй шиит нь ерөнхий сайд Нури аль-Малики юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж