Аймгийн заан Б.Эрдэнэбаяр түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Аймгийн заан Б.Эрдэнэбаяр түрүүлжээ

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн үндэсний бөхийн барилдааныг  Ерөө сумын уугуул чөлөөт бөхийн спортын мастер, аймгийн арслан П.Батсайханы нэрэмжит болгон зохион байгуулжээ.

Аймгийн бөхийн холбооноос Алтанбулаг сумын ЗДТГ-тай хамтран энэ сарын 5-ны өдөр Алтанбулаг суманд зохион байгуулсан барилдааныг аймгийн БТС-ын газрын дарга Д.Баттулга, Алтанбулаг сумын ЗДТГ-ын  хамт олон,  улсын харцага Т.Өсөх- Ирээдүй, улсын начин Ч.Мөнхтогтох, улсын начин Ш.Зоригт, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн арслан Б.Бямбаа, аймгийн арслан Б.Нямлхагва  нарын бөхчүүд үзэж сонирхсон байна.

Энэ үеэр аймгийн арслан П.Батсайханыг БТС-ын газраас болон “Таван хан” дэвжээнээс урамшуулан, хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулж, “Спортын алдар” медалиар шагнаж урамшулжээ.Мөн сумын заан З.Амарсайхан, Л.Төмөрбаатар нарт Аймгийн бөхийн холбооноос гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүлсэн байна. Тэмцээний үеэр Сүхбаатар сумын уугуул,  бөхийн засуул  Т.Батцэрэнд аймгийн дэд засуул цолыг мөн олгожээ.

Сэлэнгэ аймгийн Орхон, Хушаат сумаас бусад бүх сумаас 70 гаруй бөх Аймгийн аварга шалгаруулах барилдаанд хүрэлцэн ирж, аймгийн цолтонгууд болон сумын цолтой залуу бөхчүүдийн гэсэн хоёр ангилалд өрсөлдсөн байна. Сумын цолтой бөхчүүд таван хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс хоёр бөх шалгаран, шигшээ барилдаанд 10 бөх үлдэж өрсөлдсөн бөгөөд барилдаанд Сант сумын  харьяат, сумын заан Н.Батмөнх /аймгийн арслан Б.Золбаяр агсны зээ дүү/ нэг ч өвдөг шороодолгүй түрүүлж, удаахь байрт залуу бөх М.Батдэлгэр шалгарчээ. Барилдааны Тусгай шагналаар Ерөө сумын  харьяат, сумын заан Ш.Анхбаяр, Алтанбулаг сумын залуу бөх Б.Баатарцогт нарыг шагнасан байна.

Дүнг хүснэгтээс сонирхоно уу!

д,д

Овог нэр

Сум

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

даваа

байр

1

Н.Батмөнх с.з

Сант

 

1

1

1

1

1

1

1

1

1

9

1

2

М.Батдэлгэр

Сүхбаатар

0

 

0

0

1

1

1

1

1

1

6

2

3

Д.Баясгалан

Хүдэр

0

1

 

1

0

1

0

1

0

1

5

6

4

Л.Алтансүх

Алтанбулаг

0

1

0

 

0

1

0

1

0

1

4

7

5

С.Оргилбаатар

Орхонтуул

0

0

1

1

 

1

0

1

1

1

6

3

6

Д.Мөнхдэлгэр

Зүүнбүрэн

0

0

0

0

0

 

0

1

0

0

1

9

7

Т.Амарсанаа

Цагааннуур

0

0

1

1

1

1

 

1

0

0

5

5

8

Ш.Анхбаяр

Ерөө

0

0

0

0

0

0

0

 

0

0

0

10

9

Х.Жанболат

Түнхэл

0

0

1

1

0

1

1

1

 

1

6

4

10

Б.Батбаяр

Сүхбаатар

0

0

0

0

0

0

1

1

0

 

2

8


Харин аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд “Цемент шохой” ХК, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, “Хурай” ХХК, Хилийн цэргийн 0243-р ангийн бөх, аймгийн арслан Ж.Галбадрах, Зэвсэгт хүчний 310-р ангийн бөх, аймгийн арслан Б.Уугандаваа нараар магнайлуулсан бөхчүүд хүч үзсэнээс тэргүүн байрын төлөө “Хотын зам” компанийн бөх, аймгийн заан Э.Саранбаатар, “Шинэ бадрах” компанийн бөх, аймгийн заан Б.Эрдэнэбаяр, “Энсада” группийн бөх, аймгийн начин Н.Жаргалбаяр нар унаа даваа тэнцэн, ахин тойрч барилдан,  аймгийн заан Б.Эрдэнэбаяр түрүүлжээ.

Дүнг хүснэгтээс сонирхоно уу!

д,д

Овог нэр

Сум

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

даваа

байр

1

а.а Б.Дэлгэрсайхан

Сайхан

 

0

0

0

0

0

0

1

0

0

0

1

11

2

а.а Ж.Галбадрах

Орхонтуул

1

 

0

0

0

0

0

1

1

1

0

3

7

3

а.а Б.Уугандаваа

Баянгол

1

1

 

1

0

1

0

1

1

1

0

6

4

4

а.з М.Баярмандах

Түшиг

1

1

0

 

0

0

1

1

1

1

0

5

5

5

а.з Б.Эрдэнэбаяр

Сант

1

1

1

1

 

1

1

1

1

1

0

10

 

6

а.н Н.Баярбаатар

Сүхбаатар

1

1

0

1

0

 

0

0

0

0

0

3

9

7

а.з Э.Саранбаатар

Зүүнбүрэн

1

1

1

1

0

1

 

1

1

1

1

10

 

8

а.н Ж.Мандахбаяр

Сайхан

1

1

0

0

0

1

0

 

1

0

0

4

6

9

а.н Б.Батцэнгэл

Зүүнбүрэн

0

0

0

0

0

1

0

0

 

1

0

2

10

10

а.н М.Жаргалсайхан

Түшиг

1

0

0

0

0

1

0

1

0

 

0

3

8

11

а.н Н.Жаргалбаяр

Мандал

1

1

1

1

1

1

0

1

1

1

 

10

 


Нэмэлт барилдааны хүснэгт:

Д.д

Овог нэр

сум

1

2

3

даваа

байр

1

а.з Э.Саранбаатар

Зүүнбүрэн

 

0

1

1

2

2

а.з Б.Эрдэнэбаяр

Сант

1

 

1

2

1

3

а.н Н.Жаргалбаяр

Мандал

0

0

 

0

3

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж