“Үл үзэгдэгч нөмрөг” бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Үл үзэгдэгч нөмрөг” бүтээжээ

Үлгэрт гардагтай адилаар нөмрөг нөмрөөд харагддаггүй болох технологийг АНУ ба Их Британийн шинжлэх ухаанчдын баг нээжээ. Энэхүү нөмрөгийг метаматериал буюу цахилгаан соронзон орны чиглэлийг өөрчилдөг материалыг төлөөлсөн зэсийн ялтастай 10 давхар мяндсан шилэн цагаригаар хийжээ. Уг бүрхүүлийн дунд тависан зэсэн эдийг хэт богино долгионд харагдахааргүй болгосон байна. Гэрэлтэй адил хэт богино долгион нь биет дээр ойж үзэгдэх дүрсийг илгээдэг аж. Харин цахилгаан соронзон долгион энэхүү нөмрөгийг чулууг тойрч буй урсгал устай адилаар тойрон гарч ойх дүрс үүсгэхгүй ажээ. Мэдээж хэт богино долгион нь хүний нүдээр тусгагдахгүй ч тусгай дурангаар хэмжиж болох юм. Уг туршилтыг хийсэн шинжлэх ухаанчид эхэлж хоосон талбар дээр долгион цацруулж, дараа нь зэс эдийг давиж ойлтыг нь, эцэст нь нөмрөгийг зэс эдийн гадуур тавьж хэмжээс авсан байна. Хэдийгээр нөмрөг саадыг бүрэн "алга болгож" чадаагүй ч долгионы ихэнх хувийг саадыг тойруулан гаргаж чадсан байна. Цаашид нөмрөгийг сайжруулснаар долгионыг гүйцэд нумруулж болох аж. Бидний төсөөлдөг үлгэрийн адил энэ нь хүний харах зүйлийг алга болгохгүй ч тийм нөмрөг онолын хувьд боломжтой бөгөөд ижил зарчимаар ажиллах юм. Үл үзэгдэх бүрхүүлийн гол зарчим нь нөмрөгийн дотоод бүтцийн хэмжээ нь түүн уруу цацруулж байгаа долгионы уртаас богино байх ёстой билээ, өнөөдрийн технологийн түвшинд онгоц мэтийг ингэж үл үзэгдэгч болгох нь тийм ч амар биш байлаа ч, байлдааны танк зэрэгийн зүйлийг радарт харагдахгүй болгох нөхцөл болон чадвар байгаа ажээ. Хүний нүдэнд үзэгдэх гэрэлийн долгионы урт нь микрон буюу 0.0000000001 метрээр хэмжигддэг, түүнээс бага хэмжээний биеттэй ажилладаг шинжлэх ухааны салбар болох нанотехнологи одоо дөнгөж хөгжлийхөө эхэнд байгаа, харин 5-10 жилийн хугацаанд хүний нүднээс биетийг нуух нь төсөөлж болохуйц санаа юм. Ойрын хугацааны хэрэглээ нь гэвэл төрөл бүрийн аюлгүйн технологийн долгионоор мэдрэгчээс (хөдөлгөөн мэдрэгч, авиа чагнагч г.м.) хамгаалах, мөн гар утас, радионы долгионд биетийг үл үзэгдэх болгоход байж болох ажээ.
Эх сурвалж: oyuntulkhuur.blog.gogo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж