Т.Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Т.Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд дэвшүүлэв

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний албан тушаалд Т.Хадхүүг томилуулахаар Засгийн газраас санал болгосныг сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Т.Хадхүү нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, 1975-1981 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 2004-2007 онд Лондонгийн Удирдлага, мэдээллийн технологийн сургууль төгссөн, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1981-1990 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1991 онд Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажилтан, 1991-1993 онд Худалдаа хөгжлийн банкны Зах зээл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, 1993-1994 онд Монгол шуудан банкны Тамгын газрын захирал, 1994-1995 онд “Инвест Сервис” ХХК-ийн захирал, 1995-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын яамны Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн, 2001-2003 онд Улсын татварын ерөнхий газарт байцаагч, 2008-2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албаны дарга, 2011 оны арванхоёрдугаар сараас 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл Гурван талт Үндэсний хорооны ахлах зөвлөхөөр ажилласан юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж