"Мария Шарапова Болгарын теннисчин, 21 настай Григор Димитровтой уулзаж байгаа гэсэн баталгаатай мэдээ авлаа" гэж Eurosport.ru сайтын сэтгүүлч Даррен Ровелл өөрийн Twitter-т бичжээ.
Арванхоёрдугаар сард Шарапова, Дмитров хоёр Милан хотоор зугаалж, инээлдэн явж буй нь нийтэд мэдэгдсэн юм. Зарим нэг мэдээгээр Шараповагаас өмнө Дмитров америк теннисчин Серенатай болзож байжээ.
Сануулахад, Мария өнгөрсөн хавар Словенийн сагсан бөмбөгчин Саша Вуячичтай сүй тавьсан байгаад салсан юм. Салах нь тэдний хувьд энгийн биш байсан гэж Шарапова хэлж байлаа.
Хожим сагсчин залуу алдартай орос бүсгүйгээс хагацсанаа олон нийтийн сүлжээгээр зарласан байв. Удалгүй түүнийг нь батлан “Тийм ээ, Бид салж байна” хэмээн Шарапова мэдэгдсэн юм. ₮Хэн нэгэн нь надад энэ асуултыг тавиасай гэж хүсч байсан ч тийм асуулт сонсоогүй. Ер нь би олонд нууцаа дэлгэхгүй байхыг хичээдэг. Сүй тавих, хурим, салалт мэтийн зүйлийг би хэзээ ч зарлаж байгаагүй” гэж Мария US Open тэмцээний хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.