Уго Чавесийн тангараг өргөхийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Уго Чавесийн тангараг өргөхийг хойшлуулав

Куба улсад өнгөрсөн сард хорт хавдрын мэс засал хийлгэсэн Венесуэлийн ерөнхийлөгчийн биеийн байдал төдий л сайжрахгүй байна. Тов ёсоор маргааш /2012.01.10/ Уга Чавесийн тангараг өргөх ёслол болох байсан ч хамгийн сүүлийн мэдээллээр тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ.

Фото: AFP/ PRESIDENCIA

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал өмнөхийн адил тааруу, сайжирсан зүйл мэдэгдэхгүй байгаа талаар Венесуэлийн Холбоо, мэдээллийн сайд Эрнесто Вильегас мэдэгдсэн байна. Тэрбээр "Уго Чавес мэс заслын дараа  уушгины халдварт вирусээр өвчилсөн” хэмээжээ.  

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж