Ч.Ану машинаа LV-гээр гоёдог

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Ч.Ану машинаа LV-гээр гоёдог

Дуучин М.Нарагийн араас “sexy” гэх тодотголыг харуулж яваа дуучин Ану дэлхийд алдартай үнэтэй брэндүүдээр гоёх дуртай аж. Ганц өөрийгөө бус машинаа хүртэл брэндээр гоёх дуртай гэнэ. Ану Nissan 350z маркийн автомашин унадаг бөгөөд машиныхаа дотоод өнгө, засал чимэглэлийг байнга өөрчлөх дуртай гэнэ. Түүний спорт загвар цагаан өнгийн Nissan 350z машиныг чимэглэдэг нэг зүйл нь LV брэнд. Анугийн машины шалавч, жолоо, арааны бүрээс нь бүгд LV брэндийнх. Харин суудлын бүрээсээ  “Zig Zag” авто салоноор үзмэн ягаан өнгөөр захиалж хийлгүүлжээ. Угийн тод өнгөнд дуртай дуучин бүсгүйн машин өөр шиг нь л ганган байдаг бөгөөд түүний хоёр дахь гэр нь машин нь гэнэ. Тиймээс тохь тухтай байлгахыг эрмэлздэг байна.
М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж